Хятад улс сүүлийн жилүүдэд “AI- Artificial intelligence” буюу хиймэл оюун ухааны салбараа маш хурдацтай хөгжүүлж, тухайн салбар дахь хөрөнгө оруулалтаа ч үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Үүний нэг жишээ бол Бээжингийн хиймэл оюун ухааны академиас (BAAI) тус салбарт амжилт бүтээл гаргасан 100 эрдэмтнийг шалгаруулж, мөнгөн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн явдал юм.
Шилдэг, авьяаслаг эрдэмтдийг нээн хөгжүүлэх, их сургуулиуд болон аж ахуй нэгжүүдтэй хамтран шинжлэх ухааны хамтарсан лабораториудыг байгуулах, хиймэл оюун ухааны салбарыг олон нийтэд нээлттэй болгож, үр ашгийг нь таниулах зорилгоор 2018 онд байгуулагдсан тус байгууллага нь жил бүр 100 хүнийг шалгаруулж, шалгарсан хүн тус бүрт 500,000 юан буюу 74,000 ам.долларын мөнгөн тэтгэлэг хүртээх юм байна.
Хиймэл оюун ухааны салбар, түүниг хөгжүүлэх үйл явц нь маш өндөр өртөгтэй байдаг учир мөнгө санхүүгийн асуудлаас болж олон гайхалтай чадварлаг залуус өөрийн санаагаа бодит болгож, хиж буй бүтээлээ гүйцээж чаддаггүй байна. Тиймээс энэхүү шийдвэр нь шинэ залуу эрдэмтдэд маш том хөрөнгө оруулалт болох юм.
Эх сурвалж:XINHUA
Холбоотой мэдээ