Жюү жицүгийн ДАШТ-ээс медаль авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.21-нд нийтлэгдсэн

Жюү жицүгийн ДАШТ-ээс медаль авч эхэллээ

Жюү жицүгийн ДАШТ-ээс медаль авч эхэллээ

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өчигдөр эхэллээ. 11 дэх удаагийн тэмцээнд  100 гаруй орны тамирчид шилдгүүдээ тодруулж байна.

Өсвөрийн тэмцээн эхэлж, охидын 22 кг-ын жинд З.Цэлмүүнээ хүрэл медаль хүртэж багийнхаа анхны медалын эзэн болов. Мөн хөвгүүдийн 30 кг-ын жинд Б.Есүхэй /”Гаруда” клуб/ мөнгөн медаль хүртээд байна. Өсвөрийн тэмцээний жин тус бүрт 10-20 тамирчин оролцож байгаа бөгөөд АНЭУ, Казахстан, Узбикстан, Иран, Польш, Монголын тамирчид медалын салхийг хагалав. Энэ удаагийн өсвөрийн багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, насанд хүрэгчдийн багийн ахлагчаар С.Жавхлан нар томилогдсон байна. Мөн мастерс ангилалд оролцох тамирчин гээд нийтдээ 55 тамирчин Абу Даби хотод болж буй ДАШТ-д өрсөлдөж байна.

Өнөөдрөөс эхлэн насанд хүрэгчдийн ангилал эхэлнэ.

Абу Даби хотын "Мубадала Арена" спорт цогцолборт болж буй ДАШТ дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өндөрлөнө.

ШУУД: "https://www.facebook.com/plugins/video

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж