Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд өөрсдийгөө хөгжүүлэх цагаа зөв өнгөрөөх орчин байхгүйгээс телевиз, гар утас, компьютерийн дэлгэцээс хэт их хамааралтай болсныг багасгаж хөлбөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт байгуулахаар шийдвэрлэсэнээ хотын дарга С.Амарсайхан энэ сарын эхээр мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн талбайг сүйтгэж байгаа мэдээлэл олон нийтэд хүрлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 10-р хороололд байрлах 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж байгаа ажил эхэлжээ. Энэ талаар иргэд бухимдалтай байгаагаа сошиал хуудсанд идэвхтэй илэрхийлсээр байна. Одоогоор албаныхан ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.
“Дэлхийн улс орнууд гольфийн талбайгаас эхлээд байшингаа нурааж газар чөлөөлөн хөлбөмбөгийн талбай барьж байхад Баянгол дүүрэг яаж байгаа юм бэ?” гэж зарим хөлбөмбөгийн баг, фэнүүд, клубууд үүний эсрэг нэгдэхийг уриалж, талбайг сүйтгэх ажлыг зогсоохыг хүслээ. Энэ мэтчилэн иргэд 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж байгаа ажлыг эсэргүүцэж, хотын даргыг анхааралдаа авахыг хүслээ.
Одоогоор сургуулийн барилгын өргөлтгөлийг барихаар газрыг томосгож байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн уг хөлбөмбөгийн талбай дээр ажиллаж байгаа компани болон сургуулийн зүгээс ямар нэгэн тайлбар хийхээс татгалзлаа.
Холбоотой мэдээ