Сошиал тренд: Сээлфийнээс болж "донгодуулав"

Хуучирсан мэдээ: 2019.04.21-нд нийтлэгдсэн

Сошиал тренд: Сээлфийнээс болж "донгодуулав"

Сошиал тренд: Сээлфийнээс болж "донгодуулав"

News агентлаг долоо хоног бүрийн Ням гаригт “Сошиалаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Сошиал орчинд элдэв янзын олон зүйлс цаг, минут үргэлжилж байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт сошиалаар сонин юу байв.


СЭЭЛФИЙ ХИЙХ "АЮУЛТАЙ"

Нийслэлийн Засаг дарга саяхан орлогч, төслийн зохицуулагчдаа томилсон. Томилогдоод удаагүй байгаа дарга нар салбар салбарынхаа ажилдаа орсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гал гарсны улмаас ийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал түймрийн голомтод ажиллахдаа өөрийн зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан нь шүүмжлэл дагуулсан. Түүний зураг тарсны дараа хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ хотын удирдлагууд мэдэгдсэн юм. Энэ талаар жиргээчид,

-Иргэн Ж.ЭНХБАТ@Enkhbataa #Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал: Гал гарч байна, би ажиллаж байна гээд олон нийтийн сүлжээнд #Сээлфий хийж оруулж байдаг.

-Natsag Dulamsuren@Jaahandulmaa Манай гадаа манан татаж мангасын гадаа түймэр шатаж байхад юун өөрийн сүүдэр зургаа буулгах вэ.

-yesunerdene@yesunerdene9. Солонгост усан онгоц живж 270 гаруй хүүхэд нас барахад нэг улс төрийн ажилтныг живсэн усан онгоц дээр олон удаа зураг даруулсан гэж бүх насаар нь улс төрийн албан тушаалд ажиллахыг хориглож байсан.

-"Монгол"@Od08471632 Мөн цагаа олж жиргэв ээ.Ийм мэдрэмжгүй!!! Онцгой нөхцөл үүсч гамшиг болж байхад!!!!

– ЧинжYY@ChinzorigP Нарны малгай хар шил шахчихсан түймэрт явж эдр сүүдрэвч бикинигээ мартсан байна.Ийм мартамхай хүмүүс нийслэлийг жолоодохгүй ээ

Ж.БАТЗАНДАН "УЙЛАВ"

Сошиалд хамгийн их анхаарал татсан зүйлийн нэг бол өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөрт зориулж намын нөхөд, ойр дотнынхон нь цэцэг өргөж, хүндэтгэв. Тэдний дотор УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар анхаарлын төвд байлаа.

– Самданням Мөнхчулуун @munkhchuluun_sБатзандан гишүүн маань уйлж байна. Үнэхээр дотно найзууд байсан байхдаа.

– Groot @Batsugar1 Хоолойгоо шахаж хашгираад нэг л тавгүй харагдаад байдаг юм. Талийгчийг санаж бэтгэрдэг юм байна л даа, хөөрхий.

– Kulanda @chkulandaУдахгүй МУГЖ болох байх оо.

– Tsogt Byambatseren @tsogt_tsogt Батзандан удахгүй Ардчиллыг би авчирсан гээд туужийж мэдэх л гар

О.Мөнхбат@omonhbat МАНАН-ийнхан энэ хүний үхлээр улс төр хийж, одоо бүр даажигнадаг болж. Чам мэт утсан хүүхэлдэйн хажууд жинхэнэ эх оронч байсан шүү !

– boroo@boroo22539422 Зориг Батзандан шиг зандалчин байгаагүй.Улсын хөгжлийн бодлого ярьдаг маш ухаалаг хүн байсан даа

– Uuganbayar.M @uugaa_darkhanБи хувьдаа ПОПуудыг явах цаг нь болохоор ялгараад явдаг гэж ойлгосон. 2012 оноос Монголын НОМЕР 1 рэйтингтэй ПОП, босоо Ганбаа ах тойрог дээрээ яалаа?

– Khongoroo @khongoroo143 Ажил хийдэг болон Попордог хүмүүсийн ялгаа ердөө л энэ шүү дээ! Үнэхээр сэтгэл байсан бол баахан хүн цуглуулаад цэцэг бариад худлаа үнэн үг хэлж зогсох биш! С.Зориг агсны хөшөөг энэ их шорооноос нь салгаад чимээгүй угаачхаад явчихсан бол арай үнэмшилтэй санагдах байлаа!

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж