Сүм шатахад мөнгө хандивладаг мөртлөө иргэдээ дэмждэггүй гэж шүүмжлэв | News.MN

Сүм шатахад мөнгө хандивладаг мөртлөө иргэдээ дэмждэггүй гэж шүүмжлэв

Сүм шатахад мөнгө хандивладаг мөртлөө иргэдээ дэмждэггүй гэж шүүмжлэв

Сүм шатахад мөнгө хандивладаг мөртлөө иргэдээ дэмждэггүй гэж шүүмжлэв

Францад өчигдөр буюу бямба гаригт /2019.04.20/ болсон “Шар хантаазтнууд”-ын ээлжит жагсаал цуглаанд 28 мянга орчим хүн оролцсоноос Парис хотод болсон жагсаал цуглаанд 9,000 мянган хүн оролцсон байна. Тэд ийнхүү улсынхаа эрх баригчдын бодлого, ажилгүйдэл, татварын нэмэгдэл зэргийг эсэргүүцэн 23 дахь долоо хоногтоо тасралтгүй жагсч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн жагсаалд 31 мянган хүн оролцсон.

Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, жагсаал цуглааны үеэр 227 хүнийг баривчлан саатуулжээ. Мөн жагсаал цуглааны үеэр хууль сахиулах байгууллагын 60 мянган ажилтан улс орон даяар дайчлагдан ажиллаж, 14 цагдаагийн ажилтан бэртэж гэмтсэн байна. Гудамж талбайд эмх замбараагүй байдал үүсгэж, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, машин тэрэг эвдэж буй жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүрших аргыг хэрэглэжээ.

Францын Дотоод хэргийн сайд Кристофе Кастанер сэтгүүлчдэд баасан гаригт /2019.04.19/ мэдэгдэл хийхдээ “шар хантаазтнууд”-ыг “Үймүүлэн сүйтгэгчид маргааш дахиад л жагсах болно” хэмээн хэлсэн байна.

Мөн даваа гаригт /2019.04.15/ Нотр Дам сүм шатахад тэрбумтнууд асар их хэмжээний мөнгийг сүмийг сэргээн засварлахад хандивласан нь жагсагчдыг ихээр бухимдуулсан нь энэ удаагийн жагсаалаас харагджээ. Ерөнхийлөгч Эмануэль Макрон ард иргэдэд хандан телевизийн шууд эфирээр шинэ татварын багц хууль, эдийн засгийн шинэ бодлогуудаа танилцуулах байсан ч сүмд гал гарснаас болж төлөвлөгөөгөө цуцалсан.

Франц улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тэргүүн Филипп Мартинез “Хөрөнгөтнүүд Нотр Дам сүмийг сэргээхэд 24 цагийн дотор тийм их мөнгө хандивлаж байж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах, тэднийг дэмжих болохоор юу ч байхгүй гэж хэлэхээ болих хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.

Францын эрх баригчид нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаанаа үргэлжүүлсээр байгаа юм.

 

Эх сурвалж: RT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголыг сүйрүүлсэн бүх хүнийг дүүжил 2019-04-21 103.14.38.137

Ардчилал нэрээр Монголын ард түмний 30 жил шулаж дээрэмдэж, албаар ядуу тарчиг амьдруулж өөрсдөө хагартлаа баяжсан бүх хүнийг дүүжлэх хэрэгтэй. Одоогийн удирдлага ч гэсэн бас л хуйвалдааны, луйврын шинжтэй болж, ард түмэндээ байнга худлаа ярьж байна. Халтмаа, Ухнаа нарын хүүхдүүд сүйрүүлэхнээ. Өөрсдийн ирээдүййн төлөө л эд нар ажиллаж байна. Монголын ард түмэн нэг тэсэрвэл яаж ч мэднэ шүү луйварчидаа.

Avatar

Зочин 2019-04-21 73.92.12.67

RT буюу кремлийн тархи угаагч сайт барууны соел иргэншлийг шуумжилж хор найруулах гэж оролдох. Эхлээд Орос ямар орон билээ, Франц ямар орон билээ гэдгээ мэдэж байж хушуугаа билуудмээр. Харин Франц гэснээс саяхан Путин нэг ярилцлагадаа, - Та нар Франц шиг болох гээ юу, тэнд шар хантаазтангуудын хеделгеен бужигнуулж байна ш дээ гэж хэлсний дараа оросын сошл ертенц , тэгье бид францууд шиг болмоор байна, бид францууд шиг цалин авмаар байна, бид францууд шиг эрх челеетэй, ардчилалтай баймаар байна

Avatar

Зочин 2019-04-21 73.92.12.67

Бид авлигагуй хулгайчгуй тертэй болмоор байна, бид нохой шиг амьдармааргуй байна гээд их шуугисан даа. Левада центрийн санал асуулгад оролцсон 20- оос 30 насны залуусын тал илуу хувь нь барууны улс руу цагаачлах хусэлтэй гэсэн судалгаа бий.......

Avatar

Зочин 2019-04-21 173.66.16.120

Orkuud haa haagvi l baidag.\nUursduu zvgeer suugaad, bayr hvniig vzen yadaad ...

Avatar

Иргэн 2019-04-21 202.126.89.192

Макрон гэж эмээгийн зээ бузарджээ энэ сайхан ард түмнийг өөдтэй авч явхааргүй боллоо. Манай шуналын дэвнүүд араас орношүү бараг орцондоо бидч ядарсан номхон хүмүүс юмдаа хэдэн сар эд шиг жагсвал яхсийн

Avatar

иргэн 2019-04-21 202.179.26.87

манайхан тэгэхэд дэндүү Ноомой дор бүрдээ Амиа бодоцгоосон Залуу хойч үе болох Оюутан залуус маань ямарч Нийгмийн идэвхи байхгүй Сул дорой Эцэг эхээрээ тэжээлгэж тэднээсээ Санхүүгийн хараат байдлаас гарч Бие дааж амьдрах ямарч чадваргүй Өвөө эмээ нараасаа Сул дорой тэд Залуусын дэргэд Төр засгийн Эсрэг Жагсаж цуглаад Дуу хоолойгоо өргөөд Тэмцдэ

Avatar

Зочин 2019-04-21 203.169.49.95

Хуучны соёлтой Франц орон биш болжээ.

Avatar

Зочин 2019-04-21 66.181.176.113

буцаад неандертал ОРК төрөл рүүгээ дөхөж байн.

Avatar

Зочин 2019-04-21 150.129.141.66

ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮҮД АЛБА НЬ ХҮНДДЭЭД БАЙНАА. МОНГОЛД ИРЖ ЛАМД ҮЗҮҮЛ

Avatar

onom 2019-04-21 103.212.116.177

Сонин шүү монголчууд. энэ жагсагчдын зөв юм биш үү. сүм шатаахад 1 тэрбум шахуу мөнгө шууд л цуглаж байна. Гэтэл иргэдийн амьдрал сайнгүй байна гэл жагсаж байна. юу нь болохгүй байна. Макрон тэр баячуудын татварыг нь хөнгөлөөд дутсан мөнгийг нийт иргэдээсээ гаргуулна гэснээс анх энэ жагсаал эхлээ биздээ.

Avatar

Зочин 2019-04-21 202.9.43.49

МАНАЙХААР БОЛ МАНАНГИЙН ЖАГСАГЧИД

Avatar

Зочин 2019-04-21 202.9.43.49

ЗАЛХУУЧУУД НЬ БҮР ДАВАРЧИХСАН АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ ТЭТГЭМЖ АВААЛ БАЙЖ БАЙХ САНААТАЙ

Avatar

зочин 2019-04-21 182.160.37.113

МОНГОЛТОЙ АДИЛ ҮҮ, ҮГҮЙ ЮУ "БОЛОВСОН", "ЕВРОПЖСОН ОРКУУДАА"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж