Цаг уур орчны шинжилгээний газраа ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи дөрөвдүгээр сарын 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Маргааш буюу дөрөвдүгээр 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ