Номын баярыг бүх аймагт тэмдэглэнэ | News.MN

Номын баярыг бүх аймагт тэмдэглэнэ

Номын баярыг бүх аймагт тэмдэглэнэ

Номын баярыг бүх аймагт тэмдэглэнэ

НҮБ-ын Боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн ном болгон зохиогчийн эрхийн өдөр болгох шийдвэрийг 1995 онд гаргажээ. Манай улс ч үүнд нэгдэж жил бүр төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан энэ сарын 22-25-нд Дэлхийн номын өдрийг улс даяар тэмдэглэхээр болжээ. Эдгээр өдрүүдэд Монголын үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, бүх аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан үүнд оролцож, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баярт зориулсан үзэсгэлэн, уралдаанууд аймагт бүрт болох бол Улаанбаатарт хотын нийтийн төв номын санд яруу найргийн уншлага болох юм байна. Мөн Үндэсний номын сан болон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд ирэх Мягмар гаригт хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчид ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, худалдах өдөрлөг болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ажилгүй 2019-04-21 49.0.212.60

За тэр ном судар ч яамай, ажилгүйдэл ядуурлаа шийдэхийн оронд номын баяр ч гэх шиг, наадах чинь амьдрал ахуйд ямар хэрэгтэй юм, муусайн Жидүүчид 3 жил юу ч хийгээгүйдээ бантаад хийсэн юмтай харагдахын тулд хошгируулах гэдэг байш дээ

Avatar

Зочин 2019-04-21 66.181.176.113

ном уншиж өссөн хүн одооны шуналтан дарга нар шиг зан гаргахгүй. одоо дарга хийж байгаа хүмүүс багадаа тэнэмэл муу сурдаг хүн чанар нь уландаа байсан хүмүүс байсан. тэдний орз зан нь багийн сурсан зан нь шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж