“Мазала” нэгдүгээр лигт 10 баг өрсөлдөнө | News.MN

“Мазала” нэгдүгээр лигт 10 баг өрсөлдөнө

“Мазала” нэгдүгээр лигт 10 баг өрсөлдөнө

“Мазала” нэгдүгээр лигт 10 баг өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Мазала” нэгдүгээр лигийн техникийн зөвлөгөөн өнгөрөгч Баасан гаригт/2019.04.19/ “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэ жилийн тэмцээнд “Ховд”, “Жипро”, “Хан-Уул”, “Соёмбын барсууд” “Улаанбаатарын мазаалайнууд”, “ДМЮ”, “Хүрээ хөвгүүд” болон “Сумида”, “Төв буганууд”, “Вестерн”гэсэн 10 шилдэг клубүүд өрсөлдөхөөр болжээ.

Нэгдүгээр лигийн эхний хоёр байрыг эзэлсэн багууд ирэх жил “Мазала” үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхийг авах юм. Тоглолтууд дөрөдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 6-ны хооронд болно.

“Мазала” нэгдүгээр лигийн техникийн зөвлөгөөний үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал,  Шүүгчдийн хэлстийн дарга Д.Түмэнбаяр нар мэдээлэл өглөө. Мөн тэмцээний зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн Л.Цолмонбаяр “FIFA CONNECT” хөтөлбөрийн талаар танилцуулж, гадаад тоглогчид визний зөрчилгүй байхыг Гадаад харилцааны захирал С.Монголжингоо багуудад сануулжээ.

“Мазала” нэгдүгээр лигийн тэмцээн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-21 199.7.158.252

Сайхан Монгол хэлээрээ юм унших юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж