ИЗНН-ынхан мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

ИЗНН-ынхан мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ хүрээнд Иргэний Зориг Ногоон Нам Монголын ногоон хөгжлийн зуун ТТБ-тай хамтран өнгөрсөн бямба, ням гаригт Шувуун фабрикт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд болон нийслэлийн дүүргүүдэд тус бүр 1200 гаруй улиас мод тарьжээ. Тус арга хэмжээнд ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян, намын дэд дарга М.Энхтайван нар болон намын гишүүд дэмжигчид оролцсон байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж