Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байна. Монголын 18 ширэн бээлийтэн оролцож байгаагаас цааш өрсөлдөх боксчид тодорч эхэллээ. Өчигдөр эрчүүдээс Х.Энх-Амар/56/, Э.Цэндбаатар /60 кг/, Б.Чинзориг /64/, Д.Давааням /75/ нар эхний өрсөлдөгчөө ялж, цааш тоглох эрхийг авсан. Харин эрчүүдээс Д.Мөнх-Эрдэнэ/49 кг/, Х.Энхмандах /52 кг/, Г.Баярхүү /69/, эмэгтэйчүүдээс Т.Болортуул/57/ нарын боксчид ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаад байна.
Өнөөдөр манай гурван боксчин рингэнд гарах бөгөөд тоглолт 15:00-с эхэлнэ.
ШУУД ҮЗЭХ: https://www.youtube.com
Фэйсбүүк: https://www.facebook.com/ASBC.Boxing/
Инстаграм: https://www.instagram.com/asbc_official/
Холбоотой мэдээ