Японы хараагүй далайчин Номхон далайг хөндлөн гулд туулжээ | News.MN

Японы хараагүй далайчин Номхон далайг хөндлөн гулд туулжээ

Японы хараагүй далайчин Номхон далайг хөндлөн гулд туулжээ

Японы хараагүй далайчин Номхон далайг хөндлөн гулд туулжээ

Японы далайчин 52 настай Мицүхиро Ивамото Номхон далайг зогсолтгүйгээр хөндлөн туулсан анхны харааны бэрхшээлтэй хүн болжээ.

Тэрбээр 14,000 км замыг хэвийн хараатай хөтөчийн хамт хоёр сарын хугацаанд туулсан бөгөөд түүний 12 метр урттай завь өчигдөр /2019.04.20/ Фүкүшима боомтод ирсэн байна. Өсвөр насандаа бүрэн хараагүй болсон Ивамото хоёрдугаар сарын 24-ний өдөр хөтөч АНУ-ын иргэн Даг Смитийн хамт Калифорнийн эргээс хөдөлж байжээ. Ивамото өөрөө завийг залуурдан, хөтөч Смит түүнд өмнө нь тааралдсан саад бартааг хэлж өгч явсан байна.

Тэр 2013 онд Номхон далайг гатлах оролдлого хийж байсан ч завь нь халимтай мөргөлдөж оролдого нь бүтэлгүйтэж байв. Тухайн үед Японы тэнгисийн цэргийнхэн түүний амийг аварч байжээ. Ивамото, Смит хоёр аялалынхаа үеэр хандивын мөнгө босгож, хүнийг хараагүй болгодог өвчнүүдийг анагаах үйлсэд зориулсан байна.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж