Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат эхэллээ | News.MN

Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат эхэллээ

Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат эхэллээ

Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат эхэллээ

Украин улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагт эхэлсэн бөгөөд 12 цагийн дараа санал хураалт өндөрлөж, тооллогын ажил эхлэх юм байна.  Эхний шатны санал хураалтаар одоогийн Ерөнхийлөгч тэрбумтан, 53 настай Петр Порошенко, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч хошин урлагийн жүжигчин, 41 настай Владимир Зеленский нар тунан үлдсэн бөгөөд энэ санал хураалтаар тэдний хэн нь Украин улсыг цаашид удирдах вэ гэдэг нь тодорхой болно. Өнгөрсөн сарын 31-ний өдөр болсон эхний санал хураалтаар Порошенко нийт сонгогчдын 17,8 хувь нь түүнд саналаа өгсөн  бол Зеленский сонгогчдын 30 хувийн саналыг авч чадсан.

"Рейтинг" судалгааны байгууллагын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болохын өмнө явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, оролцогчдын 24 хувь нь Порошенкогийн төлөө саналаа өгөхөд бэлэн буйгаа мэдэгдсэн бол 61 хувь нь Зеленскийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Мөн баасан гаригт /2019.04.19/ хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээн Киев хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн бөгөөд 60 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд тэдний мэтгэлцээнийг үзэхээр 22 мянган хүн хүрэлцэн иржээ. Мэтгэлцээнийг Зеленский эхлүүлж үг хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би улстөрч биш. Зүгээр л одоогийн энэ төрийн системийг өөрчлөхийг хүссэн жирийн иргэн. Би 2014 онд Ерөнхийлөгч Порошенкогийн төлөө саналаа өгч байсан. Тэр сонголт алдаа байсныг одоо ухаарч байна. Таны өгсөн амлалт, хийсэн алдааны үр дүн нь би байна” хэмээн хэлсэн байна. Мэтгэлцээн өндөрлөхөд нэр дэвшигчид хоорондоо гар барилгүй салцгаажээ.

 

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-21 202.9.42.129

Украйн үнэхээр ардчилсан улс болжээ .Оросууд янз бүрээр үзээд яаж ч чадсангүй дээ , сайхаан.... Манай төрийн тэргүүн хамгийн түрүүн баяр хүргэх хэрэгтэй шүү ! .. Зеленскийд одоо баяр хүргэж байхад бараг болно дөө ..

Avatar

Антиамерик 2019-04-21 202.179.26.206

Юуных нь ардчилсан улс байх вэ дээ үндэсхэг авилгачин америкийн бөгсийг долоогч нараасаа залхсан болохоороо энэ хошин жүжигнээс өөр сонголтгүй болсон байна шүү дээ

Avatar

зочин 2019-04-21 202.9.42.129

Украйн үнэхээр АРДЧИЛСАН улс болжээ.... Оросууд янз бүрээр үзээд яаж ч чадсангүй дээ ...сайхаан ....Шинэ ерөнхийлөгчид нь манай төрийн тэргүүн хамгын түрүүн баяр хүргэх хэрэгтэй шүү !!! .,, Зеленскийд одоо баяр хүргэж байхад бараг болно дөө ..

Avatar

Зочин 2019-04-21 66.181.161.57

Хөрш улстайгаа эвтэй байхгүй бол хаа холын АНУыг дагаж далдаганаад нэмэргүй дээ. Порошенко гэж олигархи торойг буудах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-04-21 64.119.25.243

УКРАЙН БОЛ АНУ-ЫН ХАГАС "КОЛОНИ"БОЛСОН. АВИЛГА, ГЭМТ ХАРЭГ, ХАГАРАЛ, БАНДЕРЧЛАЛЫН ҮҮР. ЗЕЛЕНСКИЙГ СОНГООД АЗАА ҮЗЭХ Л ҮЛДЛЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж