Д.Сумъяа Японы бөхөд ялагдав | News.MN

Д.Сумъяа Японы бөхөд ялагдав

Д.Сумъяа Японы бөхөд ялагдав

Д.Сумъяа Японы бөхөд ялагдав

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужирах хотод өчигдөр жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 35 орны 273 тамирчин /эрэгтэй 174, эмэгтэй 99/ нийт 14 жинд шилдгүүдээ тодруулж байна. Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 17 жүдоч өрсөлдөж байгаа.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. 57 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдсан Д.Сумъяа эхний барилдаанаа Японы бөх Томизава Канатай хийж, ялагдлаа. Энэ жинд барилдсан Л.Энхрийлэн Энэтхэг, Казахстаны бөхчүүдийг ялж, Японы Т.Канатай хагас шигшээд таарч ялагдсан. Гэхдээ манай бөхТайваны бөхийг ялж,хүрэл медаль хүртжээ.

52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгө, эрчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медалын эзэд болжээ. 66 кг-д Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ.Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Батцэцэг нар барилдана.

Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Какахстан, Япон, БНАСАУ, Узбекистан, БНХАУ-ын баг тус бүр нэг аваргатай болсон бол Монгол, Тайван, БНСУ, Киргызстаны багууд мөнгө, хүрэл медаль хүртэж, VI-IX байрт бичигдэж эхэллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-21 202.179.26.185

олимпоор үзүүлээд өгнө өө

Avatar

зочин 2019-04-21 202.179.31.242

Манай жүдочид нэг л явахгүй болчихлоо доо. Зарим нь нас ахиж, зарим нь биеэ тоож эхэлж дээ. Энэ янзаараа бол ирэх жилийн олимпийн эрхийг цөөн хэдэн хүн авч ороод медалийн бараа харах хүн гарахгүй бололтой. Бөхчүүд дасгалжуулагч нарын шинэ үе зайлшгүй хэрэгтэй болсон юм биш үү.

Avatar

Зочин 2019-04-21 66.181.176.235

Суиъяаг ялагдсанд баярлаад байгаа юм шиг ийм гарчиг өгөхөө боль л доо Эсэргүүнүүд ээ. Сумъяа эх орондоо гавъяагаа Та нарыг бодвол байгуулчихсан юм аа, News.mn ээ. Нус гээгүй шүү.

Avatar

Ажилгүй 2019-04-21 49.0.212.60

Хэн тоож цохих юм бэ

Avatar

Үурөр 2019-04-21 202.126.89.250

Сууж үүрэхээс өөр юмгүй Сумъяа одоо хаачихав дээ

Avatar

Зочин 2019-04-21 202.126.89.250

Сууж үүрэхээс өөр юмгүй Сумъяа одоо хаачихав дээ

Avatar

Маанаг жудогийнхон жанхуутайгаа хамт зайл 2019-04-21 66.181.179.142

Жанхуугийн бөгс их долоохоор яаж медаль авдаг юм?

Avatar

Ажилгүй 2019-04-21 49.0.212.60

Тэгвэл Занданшатарыхыг долоовол медаль авах уу?

Avatar

Зочин 2019-04-21 139.5.216.59

Чааваас баахан л медаль авсанд баяр хүргэсэн юмнууд.

Avatar

Зочин 2019-04-21 202.131.225.205

Tsohiogoo bagasga

Avatar

Зочин 2019-04-21 103.212.116.47

Сумъяа их судлагдсан. Нас нь 28 хүрлээ. Оргил үеэ ардаа орхиж байна уу даа... Ийм байдлаар 2020 олимпийн наадмаас медал авч чадахгүй л болов уу. Б төлөвлөгөөтэй л байх хэрэгтэй байх. Харин Сосорбарам гэж шинэ гарч ирж буй залуу охин сайжирч байна шүү.

Avatar

nhnhnhnhnhnhnhnhnh 2019-04-21 66.181.185.113

Sumiya hunjliin ajilaa baga beltgeliin ajilaa sain hii.odoo nuhuruu bish ulsaa bod olimp hayand irlee.

Avatar

Khaipi 2019-04-21 59.153.113.47

Otgontsetseg mungun medal avsan bna! Bayar yurgie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж