Д.Сумъяа Японы бөхөд ялагдав

Хуучирсан мэдээ: 2019.04.21-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа Японы бөхөд ялагдав

Д.Сумъяа Японы бөхөд ялагдав

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужирах хотод өчигдөр жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 35 орны 273 тамирчин /эрэгтэй 174, эмэгтэй 99/ нийт 14 жинд шилдгүүдээ тодруулж байна. Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 17 жүдоч өрсөлдөж байгаа.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. 57 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдсан Д.Сумъяа эхний барилдаанаа Японы бөх Томизава Канатай хийж, ялагдлаа. Энэ жинд барилдсан Л.Энхрийлэн Энэтхэг, Казахстаны бөхчүүдийг ялж, Японы Т.Канатай хагас шигшээд таарч ялагдсан. Гэхдээ манай бөхТайваны бөхийг ялж,хүрэл медаль хүртжээ.

52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгө, эрчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медалын эзэд болжээ. 66 кг-д Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ.Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Батцэцэг нар барилдана.

Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Какахстан, Япон, БНАСАУ, Узбекистан, БНХАУ-ын баг тус бүр нэг аваргатай болсон бол Монгол, Тайван, БНСУ, Киргызстаны багууд мөнгө, хүрэл медаль хүртэж, VI-IX байрт бичигдэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж