Долоо хоногийн өрнийн зурхай /IV.22-IV.28/

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /IV.22-IV.28/

Долоо хоногийн өрнийн зурхай /IV.22-IV.28/

ХОНЬ

Идэвхтэй долоо хоног. Ажилдаа чин сэтгэлээ зориулж хичээнгүй ажиллахыг зөвлөж байна. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таагүй уур амьсгал бий болгох болно. Албан тушаал ахих магадлалтай. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаараарай. Санхүүгийн байдал сайнгүй байна. Төлөвлөгөөгүй зардал гаргах хэрэггүй.

ҮХЭР

Долоо хоногийн эхээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд таатай. Ажил хэрэгт асуудал үүсч, таныг бухимдуулна. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

ХАМТАТГАХ

Долоо хоногийн эхэнд ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох гэсний хэрэггүй. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч энэ нь танд чамлалттай санагдаж магадгүй. Хүссэн үр дүн биш ч та тодорхой хэмжээнд амжилт гаргана. Маргаан, зодооноос зайлсхийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс бусдад шагшигдсан уран бүтээл туурвих боломжтой.

МЭЛХИЙ

 Том зүйл худалдан авах, өндөр өртөгтэй гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаа дараа долоо хоног хүртэл хойш тавихад гэмгүй. Ажил хэрэг бүтэмж муутай байх боловч тэгтлээ бухимдах хэрэггүй. Амьдралын туршид холбоотой байх хэн нэгэнтэй танилцах эсвэл эргэн холбогдож магадгүй. Аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ хурдан өгнө.

АРСЛАН

Шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж буй бол бүтэмжтэй байна. Гэр бүлийн гишүүдтэй холбоотой санаа зовоосон асуудал үүсч болзошгүй. Харилцаанд хүндрэл учирч, үл ойлголцол үүсэх магадлал өндөр байна. Мөнгөө үрэхээсээ өмнө зайлшгүй шаардлагатай эсэхийг нь сайтар нягтлаарай. Түүх, утга зохиолын ном уншиж оюунаа тэтгэхийг зөвлөж байна.

ОХИН

Шинэ сонирхолтой адал явдал таныг хүлээж байна. Бусдад сул талаа харуулах, нууцаа алдахаас сэрэмжлээрэй. Эрч хүч, амьдралын идэвх өндөр байхыг ашиглаж, хийх ёстой ч хойш тавьсан ажлаа цэгцлэхэд гэмгүй. Ажил хэрэг хурдан бүтэж, орлого нэмэгдэнэ. Сэтгэлзүйгээ тогтвортой байлгаж чадвал эрүүл мэндэд өөрчлөлт байхгүй.

ЖИНЛҮҮР

Ажилд орох эсвэл албан тушаал дэвшинэ. Ирээдүйд их ашиг авчирч, амжилтад хүргэх шинэ төсөл, хөтөлбөр гарч ирэх бололтой. Аялах, хилийн дээс алхахад таатай. Та хувийн амьдралдаа одтой, сэтгэл хангалуун байх болно. Сарын сүүлээр хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж, өөртөө тодорхой зорилго, амлалт өгч түүнийхээ төлөө ажиллах хэрэгтэй.

ХИЛЭНЦЭТ

Шинэ харилцаа тогтооход тааламжгүй. Бусад хүмүүс таны талаар юу бодож байгаа бол гэдэгт хэт их анхаарахаас илүү өөрийгөө нээхийг хичээгээрэй. Ингэж байж олны дунд нэр хүндээ өсгөж чадна. Ажил хэрэг, санхүүгийн байдал таны хэр бүтээмжтэй байж чадахаас шалтгаална. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол бий болж, харилцаа хөндийрч магадгүй.

НУМ

Бүтээлч салбарт ажилладаг хүмүүст туйлын таатай долоо хоног байх болно. Удаан хугацааны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, багагүй мөнгө олох бололтой. Санхүүгийн тал дээр од эрхэс таныг ивээх болно. Ажлын талбарт зарим нэг төсөл төлөвлөгөө саатаж, таныг бухимдуулж болзошгүй. Тохиромжтой цаг ирэхийг хүлээх нь зүйтэй. Гэр бүлийн амьдрал тайван, элдэв асуудалгүй байх болно.

МАТАР

Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тавгүйтнэ. Бусдын төлөө санаа зовниж, ажилдаа бухимдана. Гэвч долоо хоногийн сүүлээр эрч хүч сэргэж, сэтгэл санаа тайтгарна. Ажил дээрээ алдаа гаргаж, зэмлэл хүлээж бүр санхүүгийн алдагдал хүлээж ч болно. Бизнест давуу талаа ашиглавал  амжилт олж чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Гэр бүлийн гишүүдийн зүгээс танд тусламж дэмжлэг ирнэ.

ХУМХ

Сэтгэл догдлуулсан өдрүүд хүлээж байна. Ажил хэрэг гарын аясаар бүтэж, орлого мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Хайр дурлалын асуудалд ганц бие хүмүүс одтой байна. Тиймээс удаан харж, бодож явсан хүндээ сэтгэлээ илчлэхэд таатай. Гэр бүлийн уур амьсгал таатай байна. Зарим асуудал бодит байдалд биш таны тархинд бий гэдгийг ойлгоорой. Тиймээс бодлоо захирч сурахад анхаарах хэрэгтэй. Иог, спортоор хичээллэж болох юм.

ЗАГАС

Ажлын бүтээмж энэ долоо хоногт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ. Илүү эрч хүчтэй, нийтэч зан тань илэрнэ. Хамт олны үйл ажиллагаанд оролцохоос бүү татгалзаарай. Учир нь энэ нь таныг бусдад таниулах гайхалтай боломж байх болно. Сайхан хувцаслаж, өөрийнхөө нөлөөг бусдад мэдрүүлэхэд таатай байх болно. Ганц бие хүмүүсийг од эрхэс ивээж байна. Шаардлагагүй зүйлд мөнгөө үрэхээс татгалзаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж