Японы шинэ эзэн суудалдаа залрах хараахан болоогүй байгаа ч хэдийн түүнд бараалхах гадаадын зочдын нэр тодорч эхэлжээ. Японы шинэ эзэн хааны анхны зочин нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп байх аж.
Өдгөө 85 настай Акихито энэ дөрөвдүгээр сарын 30-нд албан ёсоор суудлаа хунтайж Нарухитод хүлээлгэн өгөх юм. 59 настай Нарухито албан ёсоор Японы эзэн хаан болсны дараа ирэх тавдугаар сарын сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийг гэр бүлийнх нь хамт хүлээн авах гэнэ. Тэд хамтдаа зоог барихаар төлөвлөжээ. Энэ тухай Японы гадаад хэргийн яамнаас баасан гаригт мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ