Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Кубад түүхэн айлчлал хийж байна. Франсуа Олланд Гаванад өчигдөр /V.10/ газардсан бөгөөд өнөөдөр /V.11/ Кубын тэргүүн Рауль Кастротой уулзах аж. Франсуа Олланд коммунист аралд хөл тавьсан Францын анхны ерөнхийлөгч болж байна. Тэрээр Куба дахь Франц болон Европын холбооны ашиг сонирхол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьжээ.
Куба болон Барууныхны харилцаа 2003 оноос хойш тасарсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сараас сэргээх яриа хэлцэл эхэлсэн аж. АНУ өнгөрсөн арванхоёрдугаар сард Кубатай харилцаагаа сэргээх алхмыг хийснээр Барууныхан Гаванад хүрэх шат болсон байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse