Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Тайландын нийслэл Бангкок хотод эхэлсэн. Тивийн шилдэг боксчинг тодруулах тэмцээнд Монголын есөн боксчин өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр манай гурван боксчин ялагдал хүлээсэн бол өнөөдөр зургаан боксчин эхний тулаанаа хийнэ.
Эрэгтэйчүүдийн 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ Индонезийн боксчин К.Лангутай, 56 кг-д Х.Энх-Амар БНАСАУ-ын Жо Хё Намтай, 60 кг-д Э.Цэндбаатар Тажикстаны С.Хабибовтой оноолт таарчээ.
Мөн эрэгтэйчүүдийн 75 кг-д Д.Давааням БНСУ-ын Ким Жин Жатай, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран Индонезийн Эндантай тулалдана.
Өнөөдрийн тоглолт Улаанбаатарын цагаар 15:00 цагаас эхлэх бөгөөд https://www.youtube.com-g шууд дамжуулна.
ШУУД ҮЗЭХ: https://www.youtube.com
Фэйсбүүк: https://www.facebook.com/ASBC.Boxing/
Инстаграм: https://www.instagram.com/asbc_official/
Холбоотой мэдээ