Хонины  махны үнэ өсчээ | News.MN

Хонины  махны үнэ өсчээ

Хонины  махны үнэ өсчээ

Хонины  махны үнэ өсчээ

Нийслэлийн иргэдийн хүнсний хаврын чухал хэрэглээ болох нөөцийн мах энэ сарын 15-аас эхлэн худалдаанд гарч эхэлсэн. Энэ жил  нийслэлчүүдийн хаврын хүнсэнд зориулан жилд дунджаар 10 гаруй мянган тонн нөөцийн мах бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа юм. Нөөцийн махны үнэ зах зээл дэх жижиглэнгийн үнээс 1431 хувиар хямд байгаа аж. Тухайлбал, үхрийн ястай махыг зах зээлээс 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр доогуур үнээр борлуулж байна.

Тэгвэл  Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр  энэ сарын 17-ны өдрийн байдлаар  хонины ястай мах 8300 төгрөгөөр буюу өмнөх долоо хоногтой харьцуулахад 11 төгрөгөөр, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8700 төгрөг буюу   100 төгрөгөөр өсчээ. Үхрийн ястай мах нэг килограмм мах дунджаар 9,588 төгрөг, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад  167 төгрөгөөр буурсан байна. Харин адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.74 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан бол  ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,700 төгрөг байна.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БУЙ ЦЭГИЙН ЖАГСААЛТ

 Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tsalin hureltseetei bainuu 2019-04-20 108.218.234.108

USA-d New Zealand-iin honinii yastai mah 1lb (450gr) =$5.99-r zardag, 1kg = $13.31 = mongoloor T35,130 baina. USA-d dood tsalin $2,500, mongold dood tsalin T500,000. Herev dood tsalingaar bugded ni mah aviya gej bodohod: USA $2,500 : $13.31 = 187.83kg; Mongol T500,000 : T8,700 = 57.47kg mah avtsgaah yum bn.

Avatar

Зочин 2019-04-20 49.0.212.60

Үхэр Монголчууд нь мах шөл, амьдрал ахуй, ажил төрөл ярихаар таг чиг, энэ мэдээний дор нэг ч санал бичихгүй, тэгсэн мөртлөө өөрийн нам авилгалч, хулгайч, Жидүүчдээ болохоор үхтлээ өмөөрцгөөгөөд байх юм, аргагүй л сөнөж байгаа ард түмэн юм, ер нь тэгээд Хятадууд Нэг бүс нэг зам нэрийдлээр ирж эзэлж авсан нь дээр юм байна дөө.

Avatar

Зочин 2019-04-20 119.40.99.30

11-р хорооллын махны дэлгүүрүүд хонины ястай махыг 9000 төгрөгөөр зарж байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж