Хонины  махны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

Хонины  махны үнэ өсчээ

Хонины  махны үнэ өсчээ

Нийслэлийн иргэдийн хүнсний хаврын чухал хэрэглээ болох нөөцийн мах энэ сарын 15-аас эхлэн худалдаанд гарч эхэлсэн. Энэ жил  нийслэлчүүдийн хаврын хүнсэнд зориулан жилд дунджаар 10 гаруй мянган тонн нөөцийн мах бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа юм. Нөөцийн махны үнэ зах зээл дэх жижиглэнгийн үнээс 1431 хувиар хямд байгаа аж. Тухайлбал, үхрийн ястай махыг зах зээлээс 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр доогуур үнээр борлуулж байна.

Тэгвэл  Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр  энэ сарын 17-ны өдрийн байдлаар  хонины ястай мах 8300 төгрөгөөр буюу өмнөх долоо хоногтой харьцуулахад 11 төгрөгөөр, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8700 төгрөг буюу   100 төгрөгөөр өсчээ. Үхрийн ястай мах нэг килограмм мах дунджаар 9,588 төгрөг, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад  167 төгрөгөөр буурсан байна. Харин адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.74 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан бол  ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,700 төгрөг байна.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БУЙ ЦЭГИЙН ЖАГСААЛТ

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж