Д.Сумъяа тэргүүтэй жүдочид барилдана

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид барилдана

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид барилдана

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужирах хотод өнөөдөр жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 35 орны 273 тамирчин /эрэгтэй 174, эмэгтэй 99/ нийт 14 жинд шилдгүүдээ тодруулна.

Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 17 жүдоч өрсөлдөнө.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

60 кг-д 30 жүдоч барилдах бөгөөд Э.Ариунболд, Л.Өнөболд, 66 кг-д 25 жүдоч багтсанаас Ё.Басхүү, Н.Мөнхбаяр нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Монголоос бөх барилдахгүй бөгөөд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг жингийн бөхчүүдээ тэргүүлжээ.

52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-ын 16 бөхийг Д.Сумъяа тэргүүлэн барилдана. Мөн 57 кг-ын “В”хэсгийг Л.Энхрийлэн тэргүүлжээ.

Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Ням гаригт өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж