Биткоин олборлогч америк хосууд Тайландад цаазын ял сонсож магадгүй нөхцөл байлдалтай тулгарчээ. Чад Элуартоуский болон Надяа Супранее нарыг Тайланд улсын бүрэн эрхэд заналхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж байна. Хосууд визийг нь цуцалсны дараа Тайландын Пукет хотын далайн эргээс 12 миллийн зайнд хөвдөг сууц барин нуугдан амьдарч байсан аж.
Гэвч тэд олон нийтийн сүлжээнд өөрсдийнх нь амьдарч буй хөвдөг сууц аль ч оронд хамаарахгүй хэмээн пост оруулсныхаа баривчлагджээ. Хэдийгээр хосууд Тайландын хилийн гадна байсан гэж зүтгэж байгаа ч албаныхан үүнийг няцаажээ. Тайландын цагаачлалын хуулийн дагуу тэд бүх насаараа хоригдох эсвэл цаазын ял сонсох болоод байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ