Галын улмаас угаартсан нэг хүнийг эмнэлэгт хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

Галын улмаас угаартсан нэг хүнийг эмнэлэгт хүргэжээ

Галын улмаас угаартсан нэг хүнийг эмнэлэгт хүргэжээ

НЭМЭЛТ:   Цагдаагийн байгууллагаас гал гарсан барилгад долоон хүн байсан гэж албан ёсоор мэдээллээ. Тэднийг эсэн мэнд галын аюулаас аварсан байна.  Галын улмаас угаартаж, ухаан алдсан нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн бол үлдсэн хүмүүсийг түргэн тусламжийн машинд үзлэгт орууллаа. Галыг бүрэн унтрааж дууссан байна. Гал юунаас болж гарсан шалтааныг удахгүй тодруулна гэв.

НЭМЭЛТ: Онцгой байдлын ажилтнуудын мэдээлснээр гал дотроосоо гарчээ.  Байшин дотор байсан хүмүүсийг нэг нэгээр нь гаргаж эхэллээ.  Барилгаас гарч ирсэн хүмүүсийн мэдээлж байгаагаар гал цахилгаан шатны хөндийгөөс гарч эхэлсэн байна.

13.00 цаг. Багшийн хөгжлийн ордонд гал гарсан гэх дуудлага  өнөөдөр /2019.04.20/ Нийслэлийн онцгой байдлын газарт  дөнгөж сая иржээ. Дуудлагын мөрөөр  галыг унтраахаар нийслэлийн гал унтраах албаны  ажилтнууд ажиллаж байна. Гал юунаас болж гарсан шалтгаан  одоогоор тодорхойгүй байгаа ч цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэсэн таамаглал байна.

Сүүлийн өдрүүдэд ойн болон ахуйн түймэр нэлээд гарах болсон. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл болон цахилгааны асуудалтай холбоотой гэдгийг ч албаны хүмүүс анхааруулах болсон билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж