ЦСКА Москва баг Гагарины цомыг хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

ЦСКА Москва баг Гагарины цомыг хүртэв

ЦСКА Москва баг Гагарины цомыг хүртэв

Шайбтай хоккейн Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн 2018-2019 оны улирал өндөрлөв. Энэ улирлын плэй-оффын шигшээ тоглолтонд Өрнөд бүсээс ОХУ-ын Армийн баг ЦСКА Москва, Дорнод бүсээс Омск хотын Авангард багууд шалгарсан. Хоёр баг өмнө нь ТХЛ-ийн Гагарины цомыг хүртэж байгаагүй бөгөөд цувралд ялалт байгуулсан баг нь анх удаагаа тус цомыг хүртэв байв. Иймд цуврал маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болох байсан ч ЦСКА Москва багийн давамгайлал доор болж өндөрлөлөлөө.

ЦСКА Москва баг цувралыг 4 тоглолтонд шийдсэн бөгөөд Авангард Омск баг шигшээ цувралд ганц ч хожил авч чадсангүй. Урьд шөнө цувралын 4 дэх тоглолт Омск хотын “Balashikha Arena”-д болж нэмэлт цагт М.Мамины гоолоор ЦСКА Москва баг хожсон. Уг нь талбайн эзэд тоглолтын эхний үед 2 гоол оруулж санаачлалыг авсан ч сүүлийн 2 үед болон нэмэлт цагт юу ч хийж чадахгүй байсаар хожигджээ. Энэ жилийн Гагарины цомын шигшээ цувралд анх удаагаа 4-0 гэсэн үр дүн гарч байгаа нь энэ ажээ. Өмнөх бүх шигшээ цувралд нэг баг нь ийм давуу байдалтайгаар цомыг хүртэж байгаагүй юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж