Хойд Солонгосын Элчинд халдсан этгээдийг баривчилжээ | News.MN

Хойд Солонгосын Элчинд халдсан этгээдийг баривчилжээ

Хойд Солонгосын Элчинд халдсан этгээдийг баривчилжээ

Хойд Солонгосын Элчинд халдсан этгээдийг баривчилжээ

Испанийн Мадрид хотноо орших Хойд Солонгосын элчин сайдын яаманд халдсан бүлэг этгээдүүдийн нэгийг баривчилсан тухайгаа АНУ-ын албаныхан мэдээлжээ. Сэжигтэн Кристофер Ан гэгч нь АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан хүн гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Уг хэрэг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Вьетнамд уулзах үеэр болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Мадрид дахь Хойд Солонгосын элчин сайдын яам руу 10 орчим хүн дайрч орсон ба ажилтнуудыг барьцаалсан аж. Түүнчлэн тэдэнтэй ярилцахыг оролцсон цэргийн атташег хүртэл барьцаалжээ. Тэд элчин сайдын яамны компьютеруудын хард дискийг авч явсан аж. Энэ хэргийг Хойд Солонгосын тал бүдүүлэг террорист үйлдэл хэмээн нэрлэж байв. Түүнээс хойш сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байсан ч дөнгөж өчигдөр л анхны баривчилгааг явуулсан байна. Уг хэрэгт “Чусоныг чөлөөлөх” гэх нэртэй хүний эрхийн төлөөх бүлэглэл оролцсон тухай мэдээлэл бий.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

КимЖонУн 2019-04-20 49.0.212.60

Элчин сайдад халдсан этгээдүүдийг нэн яаралтай манай талд шилжүүлэн өг, бид тэр террористуудыг 9 үеэр нь амьтан болгохыг мэдтүгэй, ха ха ха

Avatar

Зочин 2019-04-20 64.119.23.69

100 АЙЛАА НҮҮЛГЭЭЧЭЭЭ УХААНГҮЙ ГАЛЗУУ ПОРТЕРУУД ДАЙРЧ АЛЧИХ ГЭЭД ЭНД ТЭНДЭЭС , ЗАМ ДЭЭР БҮТЭН ЭРГЭЭД ТҮГЖЭЭД ЗОГСЧИНО ШААРДЛАГА ТАВИХААР а**а ТАЛНА ГЭЭД ТАЛ ТАЛААС ДАЙРАХ ЮМ ОДОО ЗУСЛАН ЭХЭЛЛЭЭ 100 АЙЛЫН ЗАМ ТАМ БОЛЛОО ШҮҮ ХОТЫН ДАРГАА

Avatar

Zuitei 2019-04-20 49.0.212.60

Үнэн шүү дээ, нийслэлийн авилгалчид юу бодож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж