Хойд Солонгосын Элчинд халдсан этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын Элчинд халдсан этгээдийг баривчилжээ

Хойд Солонгосын Элчинд халдсан этгээдийг баривчилжээ

Испанийн Мадрид хотноо орших Хойд Солонгосын элчин сайдын яаманд халдсан бүлэг этгээдүүдийн нэгийг баривчилсан тухайгаа АНУ-ын албаныхан мэдээлжээ. Сэжигтэн Кристофер Ан гэгч нь АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан хүн гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Уг хэрэг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Вьетнамд уулзах үеэр болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Мадрид дахь Хойд Солонгосын элчин сайдын яам руу 10 орчим хүн дайрч орсон ба ажилтнуудыг барьцаалсан аж. Түүнчлэн тэдэнтэй ярилцахыг оролцсон цэргийн атташег хүртэл барьцаалжээ. Тэд элчин сайдын яамны компьютеруудын хард дискийг авч явсан аж. Энэ хэргийг Хойд Солонгосын тал бүдүүлэг террорист үйлдэл хэмээн нэрлэж байв. Түүнээс хойш сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байсан ч дөнгөж өчигдөр л анхны баривчилгааг явуулсан байна. Уг хэрэгт “Чусоныг чөлөөлөх” гэх нэртэй хүний эрхийн төлөөх бүлэглэл оролцсон тухай мэдээлэл бий.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж