Монголын шилдэг их дээд сургуулиудын нэг дор цугларах “Боловсрол шинэчлэл 2019” үзэсгэлэн 4 сарын19 нд үүдээ нээлээ. Үзэсгэлэнд 40 орчим их дээд сургууль, коллеж, сургалтын төв оролцож байгаа бөгөөд шинэ сайдаар ахлуулсан Боловсролын яам ач холбогдол өгч хамтран зохион байгуулж байна.
Түүнчлэн Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлал итгэмжлэх зөвлөл болон бусад ТББ, МСҮТ-иас хамтран оролцож байна. “Боловсролын шинэчлэл 2019” үзэсгэлэн 4 сарын 22 буюу Даваа гараг хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэнд зарим магадлан итгэмжлэгдээгүй тусгай зөвшөөрөл дууссан их дээд сургуулиудад хориг тавьж оролцуулсангүй. Үзэсгэлэн дээр сургуулиуд ахлах ангийн сурагчдад мэргэжилээ зөв сонгох зөвлөгөөг хүргэж, танилцуулгаа түгээж байна.
Үзэсгэлэнд 11, 12-р ангийн ахлах ангийн хүүхдүүд оролцож байгаа бөгөөд 04/19 нд СХД, БГД-ийн 1800 орчим сурагчид, 4/20 нд Багануур, Багахангай, Налайх дүүргийн 1600 сурагчид, 4/21 нд Баянзүрх Чингэлтэй дүүргийн 2000 сурагчид, 4/ 22 нд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн 2300 сурагчидыг оролцуулхаар зохион байгуулагчид хуваарь гарган тусгай тээвэрээр үйлчилэн ажиллаж байна. Энэ үзэсгэлэнд томоохон гэгддэг Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ -аас бусад бүх их дээд сургууль оролцож байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ