ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД

“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Ж.ГАНБААТАР: ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН АЖИЛ ДОТРОО МАШ ХААЛТТАЙ ЯВАГДДАГ

-Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ олон нийтэд ил болголоо. Та УИХ-ын гишүүдээс хамгийн их хадгаламжтай, хамгийн өндөр орлоготой нь юм байна?

-Би 1991 оноос хойш ганзагын наймаа эрхэлж бизнесээ эхлүүлсэн. Энэ хугацаанд бизнес маань алдагдалтай, ашигтай гээд аль аль нь л байлаа. Гэхдээ тогтвортой бизнес хийсний үр дүнд би тодорхой хэмжээний хуримтлал бий болгосон. Цэнхэр дэвтрээрээ би өөрийгөө илэрхийлсэн орлогоо мэдүүлсэн. Гишүүд дундаас хамгийн өндөр хадгаламжтай нь би биш ээ. Байгаа өөрийн орлогоо үнэн бодитоор нь мэдүүлсэн.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2116334/ уншина уу

Ч.ӨНӨРБАЯР: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИД БИШ МОНГОЛЫН ТӨРД ЗҮТГЭСЭН

Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг батлуулж байсан. Тухайн үедээ энэ шинэчлэлийг хийх ёстой, зөв гарц гээд хийж байсан. Харин одоо бол энэ шинэтгэл хамгийн буруу нь л болоод хувирчих шиг. Таны зорьж, хүсч байсан шинэчлэлийг үгүйсгээд байхаар “өөрийн” гэж харахаас илүү хуулийн талаас нь яаж харж байна вэ?

-Аливаа төрд бодлого нь залгамж халаатай байх ёстой гэж боддог. Хэний үед, хэн хийсэн гэдгээс илүүтэй зөв санал санаачлагч, бодлогыг цааш болохгүй зүйлийг нь засч сайжруулаад л  явах ёстой. Шүүхийн шинэтгэл нь зөвхөн Ч.Өнөрбаяр, хуучин Ерөнхийлөгчийн ажил байгаагүй. Тэр шинэтгэлийг хийхийн тулд 1000 гаруй хуульч, эрдэмтэд, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон үндэсний хэмжээний хурал зөвлөгөөн хийж байсан. Энэ худлаа түүх юм уу. Үүний үр дүн болж шүүхийн шинэтгэл хийгдсэн.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2118351/ уншина уу

Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛЫН ТӨР Ш.БАТХҮҮД ӨРӨӨ ТӨЛСӨН

-Сүүлийн үед улс төрөөс гарч байгаа шийдвэрүүд эдийн засгийн том, том асуудалтай холбогдож байгаа болохоор танхимын экс ерөнхийлөгчийн хувьд ч, эдийн засагч, судлаач хүний хувьд ч танаас асуухаас өөр аргагүй. “Эрдэнэт”-ийн 49-ийг хурааж авсан, “Стандарт”-ын өрийг төлсөн, "Оюутолгой"-н гэрээг  цуцална гээд өдөр болгон л  улс орон маань дүүрэн “адал явдалтай” байна.  Энэ  бүхэн эдийн засагт, хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөх бол гэх айдас хүйдэс олон хүнд байгаа?

-1990 оны ололт амжилт, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг хамгаалсан тогтолцооноос өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс бүрэн татгалзчихлаа шүү дээ. Танхимын ерөнхийлөгч болоогүйдээ ярьж байгаа юм биш шүү. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс ардчиллаас татгалзах маш олон үйл явдал боллоо. Тиймээс шударгаар хэлэхэд, Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гурав нас барсан. 49 хоног нь тохиож байна гэхэд буруудахгүй.

 Үргэлжлэлийг https://news.mn/r/2114834/ уншина уу

Ц.МӨНХЦЭЦЭГ: ГИШҮҮДЭД НАСНЫ БОСГО ТАВИХ НЬ БУРУУ

Улс төр судлаач хүний хувьд МАН-ын боловсруулсан хуулийн төслийг та бодвол харсан байх. Таны яриад байгаа өөрчлөлт тусгагдсан уу. Тухайлбал, супер Ерөнхий сайдтай болох супер өөрчлөлт хийж чадахаар байа уу, ер нь хэр чамбай хуулийн төсөл болсон байна вэ?

-Сайн, муу гээд шууд хэлэх боломжгүй. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон нийтийн дунд “Дордохын долоон” заалт гэж нэрлэгдсэн өөрчлөлтүүдийн зарим нэг заалтыг буцааж 1992 оны Үндсэн хуулийн анхны заалт руу нь сэргээж байгаа юм билээ. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулна гэсэн 2000 оны өөрчлөлттэй холбоотой заалтыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж оруулсан байсан. Мөн 2000 оны өөрчлөлттэй холбоотой заалтыг засаж УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль бусад хуульд заасан, эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулах заалт орох юм байна.

 Үргэлжлийг https://news.mn/r/2117600/ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж