Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангана | News.MN

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангана

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангана

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангана

Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлж энэ хүрээнд явган зам гарч орцыг чөлөөлөх ажил хийгдэж байсан билээ. Тэгвэл энэ ажлыг 2019 онд дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамж гарсан.  Энэ хүрээнд  Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байгаа билээ.

Ингэснээр иргэдийн зорчих орчны аюулгүй байдлыг хангах ажил хэрэгжиж эхэлж байна гэсэн үг. Тэгвэл эхний ээлжид  Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, хаалт, түр хашааны судалгааг гаргаж шаардлагатай арга хэмжээг авахаар төлөвлөж байна.Дээрх  судалгааг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг ажлын 10 хоногт багтаан  буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн урьдчилан мэдэгдэх юм. Мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,  Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж, буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан хэрэгжүүлэх юм байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-04-20 209.89.142.82

sunday hudaldaanii tov bolon tuunees deesh ugsuud barigdaj baigaa delguur hudaldaanii tuvuud bugd yavgan hunii zamuudiig choloolj ugnu uu.

Avatar

Zol 2019-04-20 90.174.2.205

Demjij bna, uul n bas yavgan khunii gartsaar ayulgui gatakh tak deer bas ankhaarval!!!!! Gartsaar bol unendee garakh arga barag alga bna shuu.

Avatar

Зочин 2019-04-20 66.181.187.78

Дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-04-20 66.181.178.68

хэрэгтэй арга хэмжээ. Хүндээ жаахан анхаарал тавьчихвал нийтээрээ гайгүы болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж