Налайхын чиглэлийн нийтийн тээвэр ингэж өөрчлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

Налайхын чиглэлийн нийтийн тээвэр ингэж өөрчлөгдөнө

Налайхын чиглэлийн нийтийн тээвэр ингэж өөрчлөгдөнө

Налайхын замыг анх 1953 онд БНХАУ-ын төмөр замын тавдугаар ангиар бариулж байжээ.  Түүнээс хойшхи жаран жилийн хугацаанд энэ зам дээр олон хүн амь нас, эрүүл мэндээ алдсан байна. Олон жилийн насжилттай, олон хүний аминд хүрсэн,  энэ зам  урсгал засвар авах ямар ч боломжгүй болсон аж. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барихаар болсон.

Тэгвэл төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд дараах өөрчлөлтүүд орж байна.

Үүнд:

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хоторох иргэд нийтийн тээврийн  хоёр чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой. Энэ нь:

  • Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд
  • Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн дээрх 2 чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой юм.

Мөн Хонхорын суурьшлын цэгээс ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.

Богино эргэлтийн дамжин суулт хийх чиглэлүүд:

  • ХО:3“Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээс сонгон үйлчлүүлэх боломжтой.
  • ХО:4 “Тэрэлж-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж