906 хүүхэд шүдээ үнэгүй эмчлүүлжээ | News.MN

906 хүүхэд шүдээ үнэгүй эмчлүүлжээ

906 хүүхэд шүдээ үнэгүй эмчлүүлжээ

906 хүүхэд шүдээ  үнэгүй эмчлүүлжээ

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс 2-12 хүртэлх настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэх шийдвэр эцэг эхчүүдийн дунд хүлээлт ихтэй байсан юм.  Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх аж.  Тэгвэл, хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн нэрс тодорч, шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээгээ үзүүлээд эхэлжээ."Эрүүл хүүхэд-Эрүүл шүд" Үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлт ирэх долоо хоногт болж олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 31, хувийн хэвшлийн 199 шүдний эмнэлэг хүүхдийн шүд эмчилж зөвлөгөө өгч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цахим бүртгэл хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 906 хүүхэд шүдээ эмчлүүлжээ. Тухайлбал , Смарт дент- 84, UB дент- 66, Танан цагаан -66, Баянсан дент-46, All дент-34 хүүхэд эмчилсэн байна. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилт цаашид нэмэгдэх учир эмнэлгүүд ч нэмэгдэх боломжтой аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-04-20 192.82.65.141

үр дүн муу болно

Avatar

Зочин 2019-04-20 66.181.187.78

Хүүхдийнхээ шүдийг өчигдөр үзүүлэх гээд очиход журам нь гараагүй байгаа гээд байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж