Монголоос шинэ төрлийн үлэг гүрвэлийн араг яс  олджээ | News.MN

Монголоос шинэ төрлийн үлэг гүрвэлийн араг яс  олджээ

Монголоос шинэ төрлийн үлэг гүрвэлийн араг яс  олджээ

Монголоос шинэ төрлийн үлэг гүрвэлийн араг яс  олджээ

Монголын палеонтологич эрдэмтэд говиос үлэг гүрвэлийн урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй төрөл зүйлийг илрүүлжээ. Гадрозаврын /Hadrosauridae/ төрөл зүйлд хамаарах уг үлэг гүрвэл 90 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байжээ. Гадрозаврын төрлийн үлэг гүрвэлийн бүлгийг “Нугасан хошуут үлэг гүрвэлийн бүлэг” гэж нэрлэх нь ч байдаг бөгөөд бусад үлэг гүрвэлээс харьцангуй цөөн төрөл зүйл илэрсэн, бага судлагдсан байсан бол сүүлийн шилүүдэд олон шинэ зүйлүүд олдож байгаа аж.

Доктор Х.Цогтбаатарын өгүүлснээр Монголын говиос олдсон шинэ зүйл нь урьд өмнө нь илэрсэн “Hadrosauridae”-гаас анатомийн хувьд ялгаатай ч маш олон талаар төстэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. “Gobihadros mongoliensis” хэмээх нэр авсан уг гүрвэлийн араг яс бүтнээрээ хадгалагдаж үлдсэн толгой эрдэмтдэд байгаа бөгөөд хожуу цэрдийн галавын үе амьдарч байжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-20 103.57.92.225

монгол судлалын холбооны нүүр номоор ордог байж өөрийгөө фэйсбүүк хэрэглэдэггүй гэж ярих эрдэмтэн байх юм.

Avatar

Зочин 2019-04-20 103.57.92.225

Хүрээлэнгийнхэн сайн байна

Avatar

Зочин 2019-04-20 64.119.23.69

100 АЙЛАА НҮҮЛГЭЭЧЭЭЭ УХААНГҮЙ ГАЛЗУУ ПОРТЕРУУД ДАЙРЧ АЛЧИХ ГЭЭД ЭНД ТЭНДЭЭС , ЗАМ ДЭЭР БҮТЭН ЭРГЭЭД ТҮГЖЭЭД ЗОГСЧИНО ШААРДЛАГА ТАВИХААР АЛНА ТАЛНА ГЭЭД ТАЛ ТАЛААС ДАЙРАХ ЮМ ОДОО ЗУСЛАН ЭХЭЛЛЭЭ 100 АЙЛЫН ЗАМ ТАМ БОЛЛОО ШҮҮ ХОТЫН ДАРГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж