Улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлж болно | News.MN

Улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлж болно

Улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлж болно

Улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлж болно

Татварын алба  өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлж улмаар татварын орлогыг зөвхөн татварын нэхэмжлэхэд суурилсан “Цахим төлбөрийн систем”-ээр хүлээн авч байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед улсын тэмдэгтийн хураамж төлөхөд иргэдэд үүссэн хүндрэлийг шийдвэрлэхээр Татварын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллахаар болжээ.

Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн  иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, “Татварын нэхэмжлэхийн дугаар” зэрэг улсын тэмдэгтийн хураамжийг  банкинд шууд төлөх боломжтой болсон байна. иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах, сунгуулах, төрсний гэрчилгээ авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 нэр төрлийн үйлчилгээг авахдаа заавал татварын албанд очилгүйгээр цахим татварын системhttps://e-tax.mta.mn/, интернэт банкаар эсвэл өөрт хамгийн ойрхон банкны салбарт очиж тогтмол нэхэмжлэлийн дугаараар улсын тэмдэгтийн хураамжийг шууд төлөх боломжтой юм.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж