Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өссөн талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ. Тодруулбал, энэ оны эхний улирлын байдлаар манай улс 7.8 сая тонн нүүрс экспортолж, 644 сая ам.долларын орлого олсон байна.Өнгөрсөн онд манай улс 36.5 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тэгвэл энэ онд 42 сая тонн нүүрс зарахаар төлөвлөөд буй аж.
Энэ талаар Эдийн засагч Л.Наранбаатар “Манай улс 42 сая тонн нүүрс экспортолно цаг хугацааны хувьд боломжгүй. Гэхдээ төсөвт суулгасан татварын орлогоо бүрдүүлж болно. 70 ам.доллараар зарж байгаа нүүрсээ татаад, 200 ам.доллараар буюу баяжуулсан нүүрсээ илүү зарвал татварын орлого бүрдэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл, 42 сая тонн нүүрс борлуулахгүй ч тооноос чанар руу шилжээд татварын орлогоо бүрдүүлэх арга юм” хэмээн тайлбарласан байна.
Холбоотой мэдээ