Дөрөвдүгээр сарын 25-нд зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Учир нь энэ өдөр "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.
Э.БУРАМ