“Эдийн засгийн бодлогын чуулган” боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

“Эдийн засгийн бодлогын чуулган” боллоо

“Эдийн засгийн бодлогын чуулган” боллоо

Монголбанкнаас 2018 онд Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан бөгөөд энэ жил “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-г Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд 4-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганаар “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн 3 сэдвүүдийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уг чуулганд УИХ, Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, арилжааны банкууд болон Олон Улсын байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж