Жирэмсэн ээжийн №1 хэрэглээ иог-Гуравдугаар хэсэг

Хуучирсан мэдээ: 2019.04.21-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Жирэмсэн ээжийн №1 хэрэглээ иог-Гуравдугаар хэсэг

Жирэмсэн ээжүүд хөнгөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх ёстой. Энэ нь тээх, төрөх, дараах үед ээжүүдийн өөртөө болон үрдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Гэвч бидний эргэн тойрон дох хүмүүс, гэр бүлийнхэн маань харин ч бүр эсрэгээрээ хөдөлгөөнгүй, юм хийхгүй, бараг л зүгээр хэвтэж байх хэрэгтэй гэдэгт бат итгэдэг.

Ашигтай хөрөнгө оруулалт болохыг батлан тэмдэглэе.

1. Easy baby.

Жирэмсний иогийн дасгал нь зөв техникээр амьсгалах, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байдаг учраас жирэмсний уур бухимдал, цухалдлыг тайлж өгдөг.

2. Хавагнах нь бага.

Жирэмсний үед хүний бие ердийн үеийнхээс их шингэн хадгалдаг. Энэ үед ургийн өсөлт судсанд даралт өгснөөр зүрх рүү очих цусны эргэлтийг сааруулдаг ба тохирсон хөнгөн дасгал хийх нь цусны эргэлтийг эрчимжүүлдэг учраас хавагнахаас сэргийлнэ.

3. Буцаад үзэсгэлэнтэй.

Хүүхдээ тээх бүхий л хугацаандаа тохирсон дасгал хийж байсан бүсгүйчүүд төрснийхөө дараа сэтгэл санаа нь маш хурдан тогтворжиж, бие галбир нь ч мөн адил хялбархан гоолиг болдог.

4. Найзуудтай болно.

Жирэмсэн байх хугацаанд найз нөхдөөсөө нэг л мэдэхэд хөндийрчихсөн, зарим нэг сонин содон мэдээнээс хоцорсон байх нь нууц биш. Харин дасгалынхаа ангид танилцсан ээжүүдтэй сайн найзууд болох боломжтой. Хүүхдүүдээ ч ойр өсгөж болно шүү дээ.

5. Бүгд чиний гарт.

Эрчүүд дэлхийг байлдан дагуулж явсан байдаг ч ээжүүд тэднийг бүрэлдүүлж, хүмүүжүүлсэн байдаг. Жирэмсний үед биед илрэх өөрчлөлтүүд нь амьдралын хэв маяг болон харах өнцөгт хүртэл нөлөөлж өөрчилж байдаг. Дасгал хийх болгондоо хүүхдийнхээ болон өөрийнхөө төлөө зөв хөрөнгө оруулалт хийж, ямар нэг бодитой хичээл зүтгэл гаргаж байгаагаа мэдрэх нь бас нэгэн сэтгэл ханамж, таашаалыг мэдрүүлнэ.

Хэрэв та ТУЛГАР БИЕТЭЙ бол Соёл Велнесс Төвийн Жирэмсний иогын сургалт ТУЛГАРАХ АСУУДЛУУДАД тань тус болох юм шүү.

Соёл Велнесс төв-Жирэмсний иог-Хүчилтөрөгчийн өрөөнд
Бүртгүүлэх: http://soyol.mn/more/prenatal-yoga
Утас: 7700 9966 /2/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж