6. Өтгөн хаталт bye bye.
Жирэмсэн эмэгтэйд прогестероны түвшин болон ургийн өсөлтөөс хамаараад өтгөн тогтмол гарахаа болох, бүдүүн гэдэсний түгжрэл үүсэх нь элбэг тохиолддог. Энэ үед ислэг ихтэй бүтээгдэхүүн идэж тогтмол дасгал хийвэл бодисын солилцоо хэвийн явагдаж хэцүү асуудалд санаа зовох хэрэггүй болно.
7. Оцон шувуу
Тулгар биетэй ээжүүд үрээ л хайрласандаа хамгийн дуртай зүйлээ ч хорьж, хязгаарладаг.Тэд хөдөлгөөнөө ч хорьсноо анзаардаггүй. Нэг л мэдэхэд араас ч урдаасаа ч оцон шувуу шиг алхаатай болчихсон байдаг. Харин жирэмсэн үедээ иогад явж хөнгөн дасгал хийснээр урьд нь таны бие хичнээн уян хатан байсныг мэдэрнэ. Жирэмсний гормон нь аарцагны үеийг суллаж, төрөлтөнд аажмаар бэлтгэдэг. Энэ үеэр биеийн бусад үеүд ч суларч, өөрөөр хэлбэл тайвширдаг. Жирэмсний үеийн иогоор хичээллэх үед дээд зэргийн уян хатан байна гэсэн үг.
8. Хүн бүрийн харцанд од мэт байх болно.
Жирэмсэн ээжүүдээс цаанаасаа л хайр энхрийлэл цацарч байдаг ч хэн нэгний шинжсэн харц тэднийг хаяахан эмзэглүүлдэг. Харин фитнессийн өрөөнд таныг хараад Hollywood –ийн од мэт л шүтэн харах болно. Бас л нэг давуу тал мөн биз?
9. You are still hot baby mama
Жирэмсний үед дасгал хийж байгаа, хийдэг бүсгүйчүүд өөртөө илүү итгэлтэй, сэтгэл өөдрөг, идэвхитэй, бие галбиртаа ч илүү сэтгэл өндөр байдаг. Гэдэс томрох нь тэдний өөртөө итгэх итгэлд огтхон ч нөлөөлөхгүй. Учир нь дасгал хийвэл биеийн бусад хэсэг тийм ч их таргалдаггүй.
10. Төрөлтийн хугацаа богиносох магадлалтай.
Өөрөөрөө төрсөн ээжүүдээс судалгаа авч үзэхэд жирэмсэн байхдаа дасгал хийж байсан эмэгтэйчүүдийн төрөлтийн дундаж хугацаа 4 цаг 24 минут байсан бол дасгал хийдэггүй байсан эмэгтэйчүүдийнх 6 цаг 22 минут байжээ.
Хэрэв та ТУЛГАР БИЕТЭЙ бол Соёл Велнесс Төвийн Жирэмсний иогын сургалт ТУЛГАРАХ АСУУДЛУУДАД тань тус болох юм шүү.
Соёл Велнесс төв-Жирэмсний иог-Хүчилтөрөгчийн өрөөнд
Бүртгүүлэх: http://soyol.mn/more/prenatal-yoga
Утас: 7700 9966 /2/