ОХУ Украинд хариу хориг тавив

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

ОХУ Украинд хариу хориг тавив

ОХУ Украинд хариу хориг тавив

Mосквагийн эсрэг тавьсан Киевийн хоригт ОХУ Украин луу нефтийн бүтээгдэхүүн экспортлох болон тус улсаас тодорхой хэмжээнд  импортын бараа авахыг хоригложээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ”Газрын тосны экспортыг хориглосноос гадна 250 сая ам.долларын үнэ бүхий Украин улсын техник, төмөрлөг боловсруулалтын бараа бүтээгдэхүүнийг хориглосон ” гэсэн байна.

Мөн нүүрс, дизель түлшний тээвэрлэлтийг ирэх зургадугаар сарын 1-нээс зогсоохоор болжээ. Москвагийн эсрэг хориг тавих мэдээг Кремльд анх дөрөвдүгээр сарын 10-нд мэдэгдсэн. Үүгээрээ Украинчууд шилэн сав, формалин, төмөр замын дэд бүтцэд зориулсан цахилгаан тоног төхөөрөмж мөн бусад барааг Оросоос импортлохгүй гэжээ.

Хоёр улс харилцан бие биендээ хориг тавих болсон нь анхных биш. Өмнө нь Киев  2019 оныг дуустал Оросоос шоколад, мах,загас ,кофе,хар цай болон зарим согтууруулах ундааг  импортлохыг  хориглосон ба түүний хариу болгож ОХУ 510 сая ам. долларын өртөг бүхий бараа таваарыг Украинаас импортлохыг өнгөрсөн оны 12 сард зогсоож байсан түүхтэй.

 Эх сурвалж: www.rt.com

                                                                                                                                                                                                                                     Т.Туяа   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж