Эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж ажиллахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж ажиллахаар боллоо

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж ажиллахаар боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд 2019-2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх болон “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажил, мөн хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох хэлтсийн зүгээс танилцууллаа.

Түүнчлэн Наркологийн эмнэлэг, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн багийн үйл ажиллагаанд хийсэн дэмжлэгт хяналтын үр дүн, томуу, томуу төст өвчний амбулаторийн болон орны ачааллын талаар мэдээлэл хүргэж, цаг үеийн бусад асуудлаар эмнэлгийн удирдлагууд санал бодлоо хуваалцсан юм.

Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарч, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгалаа.

Хурлын төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарт эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жилийн болон хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх бэлтгэлийг үе шаттайгаар хангах, “Инээмсэглэл-Эерэг хандлага” зорилтын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөөний саналыг ирүүлэх, мөн сэтгэц, наркологийн багийн үйл ажиллагаанд хийсэн дэмжлэгт хяналтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, хүчирхийллийн эсрэг нэг цэгийн төв байгуулах асуудлыг судлах, жирэмсний хяналтыг сайжруулах нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллахыг даалгалаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж