Малын хулгайчид хурдан удмын адууг нь төхөөрчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Малын хулгайчид хурдан удмын адууг нь төхөөрчээ

Малын хулгайчид хурдан удмын адууг нь төхөөрчээ

Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ хөдөө” зорилтот төсөл нэвтрүүлгийг ТВ5 телевиз, Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хийж буй аж. Хөтөлбөрийн хүрээнд зүүн аймгуудад ажиллахад Сүхбаатар аймагт мал хулгайлах гэмт хэрэг өссөн байжээ.

2018 оны эхний улиралд 34 толгой мал хулгайд алдагдсан бол энэ онд өсчээ. Улс бүсийн наадамд айраг, түрүү хүртэж байсан хурдан морийг нь нэг шөнийн дотор бэлчээр дээрээс төхөөрөөд явсан тохиолдол ч гарсан байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгаас зөвхөн 2019 оны эхний гуравдугаар сард 121 сая төгрөгийн хохиролтой 26 холбогдогчтой, 104 бод, 170 бог мал хулгайлсан малын хулгайн гэмт хэргийг илрүүлж, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. Мөн гэмт хэрэг өссөн шалтгааныг судлахад Дорноговь, Дорнод, Хэнтий аймагтай хил залгаа сумдын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан ажмаг дамжин иргэдийн малыг нядалж, автомашинд хулгайлдаг бүлэглэлүүд байсныг илрүүлжээ. Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл хүндрэх төлөвтэй байгаа учраас аймаг, орон нутгийн цагдаагийн байгууллага онцгой анхаарал хандуулж, дэд хөтөлбөрийн батлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж