Дональд Трамп “Game of Thrones”-ийг улс төрийн зорилгоор ашигласан гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Дональд Трамп “Game of Thrones”-ийг улс төрийн зорилгоор ашигласан гэв

Дональд Трамп “Game of Thrones”-ийг улс төрийн зорилгоор ашигласан гэв

HBO компанийн бүтээл болох “Game of Thrones” цувралын постерийг улс төрийн зорилгоор ашигласан гэж АНУ-ын Дональд Трампыг HBO компани буруутгажээ. Энэ бол оюуны өмчид халдаж буй хэрэг хэмээн HBO үзсэн байна.

Ерөнхийлөгч Трамп өчигдөр /2019.04.18/ 2016 оны сонгуулийн үйл ажиллагаа нь Оросын эрх баригчидтай холбоотой байсан үгүйг шалгасан прокурорын тусгай төлөөлөгч Роберт Маллерын тайлангийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Game of Thrones” цувралын постерийг ашигласан байна.

Тэрбээр өмнө ч бас Мексик-АНУ-ын хил дээр хана барих, Иран улсад хориг тавих зэргийг мэдэгдэхдээ мөн л дээрх цувралын үг хэллэг, зургийг ашиглаж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж