Андуурч буруу нэр дэвшигчид саналаа өгсөн сонгогч хуруугаа тайрчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Андуурч буруу нэр дэвшигчид саналаа өгсөн сонгогч хуруугаа тайрчээ

Андуурч буруу нэр дэвшигчид саналаа өгсөн сонгогч хуруугаа тайрчээ

Энэтхэг улсад парламентын ээлжит сонгууль энэ сарын 11-ний өдөр эхэлсэн. Энэтхэгийн сонгууль дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй сонгууль бөгөөд энэ удаагийн сонгуульд 900 сая гаруй хүн саналаа өгөх эрхтэй байгаа юм.

Уттар Прадеш мужийн хойд нутгийн Буландшар хотын сонгогч Кумар гэх эр андуурч буруу намд саналаа өгснийхөө төлөө долоовор хуруугаа тайрсан байна. Энэтхэгт саналын хуудсан дээр намууд болон нэр дэвшигчдийг ялгахын тулд амьтан, эд зүйл, цэцэг навч зэрэг төрөл бүрийн дүрсийг ашигладаг аж.

Тэрбээр өөрийн үнэнчээр итгэдэг Bahujan Samaj Party (BSP) намд саналаа өгөхөөр ирсэн ба тэмдэглэгээгээ андуурч Bharatiya Janata Party (BJP) намд саналаа өгчихжээ. Bharatiya Janata Party (BJP) нам нь лянхуа цэцгэн тэмдэглэгээтэй байсан бол Bahujan Samaj Party (BSP) нам зааны дүрсээр тэмдэглэгдсэн байж гэнэ. Энэхүү хачирхалтай гэмээр олон янзын тэмдэг тэмдэглэгээнээс болж маш олон хүн андуурч саналаа өгдөг байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж