БНАСАУ Помпеог “илүү туршлага”-тай хүнээр солихыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

БНАСАУ Помпеог “илүү туршлага”-тай хүнээр солихыг шаардав

БНАСАУ Помпеог “илүү туршлага”-тай хүнээр солихыг шаардав

БНАСАУ цөмийн яриа хэлэлцээр нуран унасны улмаас анхны зэвсгийн туршилтаа зарласнаас хойш хэдэн цагийн дараа, АНУ-тай хийж буй хэлэлцээндээ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог бус, “илүү туршлагатай” хүнийг томилж оролцуулахыг пүрэв гаригт Америкийн талаас шаарджээ.

Энэ талаар БНАСАУ-ын ГХЯ-ны АНУ-ын асуудал эрхлэх газрын захирал Квон Чон Гук мэдэгдсэнийг Умард Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түгээсэн байна.

Хойд Солонгосын төрийн мэдлийн агентлагийн мэдээлснээр, Квон Жон Гүн “Вашингтон цөмийн зэвсгийг хязгаарлахын тулд Пхеньянд шахалт үзүүлсэн "үндсэн шалтгаануудаа" орхихгүй бол юу болох талаар урьдчилан таамаглах аргагүй” гэж сэрэмжлүүлжээ.

Мөн тэрбээр “АНУ-тай хийж буй яриа хэлэлцээг цаашид сэргээе гэвэл бидэнтэй хийж буй хэлэлцээнд Помпеогийн оронд харьцахад илүү найрсаг, туршлагатай хүн ирээсэй хэмээн би хүсч байна” хэмээн хэлсэн байна.

Квон Жон Гүн “Ямар ч асуудал хэлэлцлээ гэсэн, хэрвээ Помпео л оролцвол ажил төрөл ээдрээтэй болж, үр дүнд хүрэхгүй гэдгийг Ханойн дээд хэмжээний уулзалт харуулсан. Тиймээс хэрвээ Помпео хэлэлцээнд дахиад оролцвол байдал улам түвэгтэй, ээдрээтэй болно” гэж тэмдэглэжээ. Мөн тэрбээр “Манай Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун болон Ерөнхийлөгч Трамп хоёр сайн харилцаатай хэвээр байгаа бөгөөд нөхөр Ким Чен Ун үүнд баяртай байдаг” хэмээн нэмж хэлсэн байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны дээд хэмжээний уулзалт 2018 онд Сингапурт болсон билээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд уулзахдаа Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох, АНУ-ын зүгээс дайсагнан хандаж байдгийг зогсоох тодорхой алхмын тухай ямар нэг тохиролцоонд хүрээгүй.

Хоёр орны удирдагчид хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа саяхан мэдэгдсэн ч тохиролцоог хэрэгжүүлэх хүртэл дангаар биш, харин харилцан авах арга хэмжээний тухай тохиролцох шаардлагатай байгаа аж.

Эх сурвалж: THE REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж