Монголын өндөр настнуудын эрүүл мэндэд Тайваньчууд анхаарал хандуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Монголын өндөр настнуудын эрүүл мэндэд Тайваньчууд анхаарал хандуулж байна

Монголын өндөр настнуудын эрүүл мэндэд Тайваньчууд анхаарал хандуулж байна

Монгол орны өндөр настнуудад үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ, анхаарлыг дээшлүүлэх зорилгоор Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Монголын Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллаж, “Тусалъя, дэмжье, хайрлая-5” аяныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв.

Энэхүү аяны хүрээнд Геронтологийн үндэсний төвийн “Сувилъя” баг нь Нийслэлийн Баянгол дүүргийн алслагдсан гурван хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 15 өрхийн гэр бүлийн гишүүдийг асаргаа, сувилгааны талаар сургалтад хамруулах бөгөөд үүний зэрэгцээ Геронтологийн үндэсний төвийн олон мэргэжлийн багийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх, хөтөлбөрт хамрагдсан настны гэрийн нийгмийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж, хэрэгцээг тодорхойлж, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх болно.

Геронтологийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан н.Болор нь    Тайванийн Үндэсний Ян Миний их сургуульд Олон нийтийн эрүүл мэндийн мэргэжлээр мастерын зэрэг горилсон аж. Тэрээр энэ удаагийн аяны арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Тайванийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар дэлхийн түвшинд хүрсэн. Иймд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас энэ удаагийн арга хэмжээг санхүүжүүлсэн явдалд гүн талархал илэрхийлье” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ “Өндөр настнуудын эрүүл мэнд, амьдралын чанарын асуудалд Тайвань анхаарал хандуулсаар ирсэн. Иймд Геронтологйин үндэсний төвөөс санаачилсан энэ удаагийн аянд дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна. Өндөр настнуудын гэр бүлийн гишүүдэд чиглэсэн асаргаа сувилгааны сургалтаар дамжуулан, өндөр настнуудын гэр бүлийн ачааллыг бууруулахын зэрэгцээ өндөр настнуудын амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой” гэлээ.

Төлөөлөгч Хуан Куо Рун мөн энэ удаагийн аянд нэгдэн, асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээр бахархах сэтгэл төрж буйгаа илэрхийлэхийн сацуу чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Эх сурвалж: УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж