Сүүлийн үеийн залуучууд өөрсдийн хийсэн влог, бичлэг, подкаст зэрэг контентуудыг “Youtube” сувгаар дамжуулан олон сая хүнд хүргэж, үүгээрээ өөрсдөдөө орлого оруулж байна. Та ч мөн тэдэнтэй адил энэ боломжийг ашиглаж болох юм.
- Өөрийн гэсэн Youtube channel үүсгэх
Youtube аккаунт хаяг болгон өөрийн гэсэн Youtube channel-тэй байдаг ба Google аккаунттай холбогдсон байдаг. Өөрийн аккаунтаа шинээр нээж байгаа бол нэрээ хүмүүс сонирхохоор, өөртөө амар байхаар хийгээрэй. Хэрвээ хуучин аккаунттай бол Google аккаунтаараа нэрээ сольж болно.
- Өөрийн контентоо оруулах
Өөрийн контентоо аль болох урт, чанартай, дүрслэл сайтай байхад анхаараарай. Мөн тогтмол шинэ бичлэг оруулан, шинэ техник ашиглан, авч буй дүрсээ тодотгохын тулд гэрэл сайн тавиарай. Хэрвээ чиний бичлэг үзэгчдэд таалагдвал тэд “subscribe” дарж, дараа дараагийн бүтээлүүдийн чинь байнгын үзэгч болоход нэг алхмаар ойртох юм. Мөн өөрийн контентын нэр, гарчгаа хүмүүст сонирхолтой байдлаар өгөх хэрэгтэй.
- Үзэгчдийн тоог нэмэх
Үзэгчдийнхээ тоог нэмэхийн тулд өөрийн Facebook болон Twitter хуудсаараа дамжуулан контентоо хуваалцаж, хүмүүсийн комментуудад хариу өгч, мөн хүссэн хүсэлтийг нь дараагийнхаа контентод оруулах хэрэгтэй.
- Мөнгөний эргэлттэй болох
Одоо харин хийсэн контентоороо мөнгө олохын тулд Monetization тохиргоог идэвхжүүлэх юм. Ингэснээр Youtube чиний бичлэг дундуур сурталчилгаа оруулна гэсэн үг.
1)www.youtube.com руу орж "My Channel" гэснийг дарна.
2) "Video Manager" гэх сонголт дээр дарна.
3) Сhannel гэсэн рүү орж, Enable on monetization цэсийг дарна.
Дараах шаардлагыг хангах:
-Сүүлийн 12 сард 4000 цагийн үзэлттэй, мөн мянган subscriber-тай байх
-Оруулсан бичлэгээс мөнгө олъё гэвэл Monetization tab гэдгийг дарж, “Monetize with Ads”-аас шалгаж болох юм. Бичлэгээ оруулсныхаа дараа Monetize хийхийг хүсвэл Video manager лүү орж, “$” гэснийг дараарай.
Эх сурвалж: Wikihow
Т.ТУЯА
Холбоотой мэдээ