Тайландын эрх баригчид америк хосод цаазын ял оноож болзошгүй | News.MN

Тайландын эрх баригчид америк хосод цаазын ял оноож болзошгүй

Тайландын эрх баригчид америк хосод цаазын ял оноож болзошгүй

Тайландын эрх баригчид америк хосод цаазын ял оноож болзошгүй

Тайланд улс Америкийн иргэн Чад Элвартовский болон түүний найз бүсгүй Супрани Тепдет нарт цаазын ял оноож болзошгүй байгаа ажээ. Тус улсын Тэнгисийн цэргийн хүчин тэднийг улс орны тусгаар тогтнолд заналхийлсэн хэмээн үзэж буй юм байна.

Уг хосыг Тайландын тэнгист, усны гадаргуугаас дээш 20 метр өндөр тавцан дээр байшин барьсан хэмээн буруутгаж байгаа аж. Цагдаагийн хурандаа Никорн Сомсук “Тайландын Тэнгисийн цэргийн хүчин усанд хөвж буй бетон байгууламж олсон бөгөөд дотор нь хэн ч байгаагүй” хэмээн “Франс пресс” агентлагт мэдээлсэн байна.

Тайландын эрх баригчдын үзэж буйгаар, тус байгууламж Пакистаны Пхукета эргээс 19 км (12 далайн миль)-ын зайд, тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж буй ажээ. Гэвч Элвартовский “Энэ байшин эрэг орчмын газраас 13 миль зайд байрлаж буй тул тухайн улсад ямар ч хамааралгүй” хэмээн хэлсэн байна.

Мөн Тайландын Тэнгисийн цэргийн хүчнээс “Тэд барилгын ажил эхлүүлэхдээ зөвшөөрөл аваагүй” хэмээн мэдэгджээ. Хэрвээ тэднийг Тайланд улсын бүрэн эрхт байдалд халдсан гэж үзвэл бүх насаар нь хорих буюу цаазаар авах ялаар шийтгэх юм байна.

Элвартовскийн хувьд АНУ-ын армид инженер-программистаар ажиллаж байгаад хожим биткойны хөрөнгө оруулагч болжээ.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-19 118.200.210.23

teneg garuud tusgaar togtnoson ulsiin hil hyzgaar deer iinhuu yum yariad amidran gj yuu bhav dee

Avatar

Зочин 2019-04-19 49.0.212.60

Догшин морины сүүлнээс чиргүүлж ал, тэр Биткойн гэдэг луйврын сүлжээг нь нэн даруй хааж данс бүртгэлийг нь хурааж битүүмжил!

Avatar

ondor nastan 2019-04-19 182.160.38.109

Burhan huuhduudee hamgaalah boltugai.

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-04-19 202.179.26.148

"Пакистаны Пхукета" гэж байхгуй шүү дээ. Тайландын Пхукета байлгүй дээ. Орчуулгаа сайтар хянаж нягталж байлдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж