Тайландын эрх баригчид америк хосод цаазын ял оноож болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Тайландын эрх баригчид америк хосод цаазын ял оноож болзошгүй

Тайландын эрх баригчид америк хосод цаазын ял оноож болзошгүй

Тайланд улс Америкийн иргэн Чад Элвартовский болон түүний найз бүсгүй Супрани Тепдет нарт цаазын ял оноож болзошгүй байгаа ажээ. Тус улсын Тэнгисийн цэргийн хүчин тэднийг улс орны тусгаар тогтнолд заналхийлсэн хэмээн үзэж буй юм байна.

Уг хосыг Тайландын тэнгист, усны гадаргуугаас дээш 20 метр өндөр тавцан дээр байшин барьсан хэмээн буруутгаж байгаа аж. Цагдаагийн хурандаа Никорн Сомсук “Тайландын Тэнгисийн цэргийн хүчин усанд хөвж буй бетон байгууламж олсон бөгөөд дотор нь хэн ч байгаагүй” хэмээн “Франс пресс” агентлагт мэдээлсэн байна.

Тайландын эрх баригчдын үзэж буйгаар, тус байгууламж Пакистаны Пхукета эргээс 19 км (12 далайн миль)-ын зайд, тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж буй ажээ. Гэвч Элвартовский “Энэ байшин эрэг орчмын газраас 13 миль зайд байрлаж буй тул тухайн улсад ямар ч хамааралгүй” хэмээн хэлсэн байна.

Мөн Тайландын Тэнгисийн цэргийн хүчнээс “Тэд барилгын ажил эхлүүлэхдээ зөвшөөрөл аваагүй” хэмээн мэдэгджээ. Хэрвээ тэднийг Тайланд улсын бүрэн эрхт байдалд халдсан гэж үзвэл бүх насаар нь хорих буюу цаазаар авах ялаар шийтгэх юм байна.

Элвартовскийн хувьд АНУ-ын армид инженер-программистаар ажиллаж байгаад хожим биткойны хөрөнгө оруулагч болжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж