Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг ардаа орхив

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг ардаа орхив

Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг ардаа орхив

Монголын улс төрд хийж бүтээсэн нь биш хий, худлаа сүгсэлздэг нь томорч, тодордог болсон цаг. Хэн их популизм хийнэ, тэр хүн масст таалагддаг болоод удаж байгаа.  Үүнийг ч "Сант Марал"-ын хийсэн ээлжит судалгаанаас харж болохоор.  Тус судалгаанд оролцогчид Монголын топ улстөрчдөөр  У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Энхбаяр, С.Жавхлан, С.Ганбаатар, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Б.Жаргалсайхан нарыг  нэрлэжээ.  Гэтэл С.Жавхлан өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачлаагүй байдаг. Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гурав өнгөрсөн жил М.Энхболдыг огцруулахаар жагссаны хүчинд зарим нь ЖДҮ авч, зарим нь тушаал дэвшиж, сайд болсон билээ.

Ямар ч байсан сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад, өмнө нь  топ улстөрчдийг тэргүүлж явсан Ерөнхийлөгч нэг байр ухарч, Ерөнхий сайд тэргүүн байранд оржээ. Харин Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа араас нэхэж явна. Уралдаж яваа гурвыг орхиод, урдаа яваа хоёрыг гүйцэхээр цоохор даага жирийхээрээ жирийнэ, Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ гэдэг шиг.  Сонирхолтой нь, топ  гурав маань дундаа ганцхан уяачтай.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж