Сибириэс 42 мянган жилийн настай унага олджээ | News.MN

Сибириэс 42 мянган жилийн настай унага олджээ

Сибириэс 42 мянган жилийн настай унага олджээ

Сибириэс 42 мянган жилийн настай унага олджээ

Сибирийн нутгаас 42 мянган жилийн настай, мөстөж хөлдсөн унага олджээ. Тус олдвор хамгийн эртний цус хадгалагдсанаараа түүхэнд бүртгэгдсэн байна. Якутын Маммот музейн захирал Семён Григорьев “Энэ нь шингэн цус агуулсан, Мөстлөгийн үеийн хоёр дахь амьтнаар тодроод байгаа юм” хэмээн хэлжээ.

Григорьев болон түүний хамтран ажиллагсад 2018 онд 32200 настай, мөн адил хөлдсөн арслан зааны биеэс шингэн цус илрүүлж байсан аж. Түүнчлэн тэд одоогоор хөлдсөн арслан заан болон бусад мөстлөгийн үеийн амьтдыг олшруулан, дуураймлыг нь хийж буй юм байна.

“Лена” хэмээн нэрлээд буй дээрх унагыг мөн олшруулахаар зэхэж байгаа аж. “Лена” унага нь өнгөрсөн жил олдсон ба шавранд шигдэн амиа алдахдаа 98 см өндөртэй, хоёрхон сарын настай байжээ.

Мөстлөгийн үеийн амьтныг амь оруулах зорилготой судлаач шинжээчдэд энэ цус нь тус болохгүй нь. Учир нь улаан эсэд бөөм байдаггүй учир ДНХ хадгалагддаггүй. Хэрвээ тэд  арслан зааны ДНХ-г сэргээж чадвал энгийн зааны генетикийн удамшлыг нь арилгасан эсэд тус ДНХ-г нэвтрүүлж, эмэгчин заанд тухайн үрийг суулгаснаар эртний зааныг дахин амилуулна гэсэн итгэл найдвар тээж байгаа аж.

Эх сурвалж: Live Science

Т.ТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2019-04-19 174.216.19.114

За Сибирь чинь өвөг дээдсийн үед монголын нутаг байсан. За тэгээд унага гэж байна, заавал л монгол гүүний унага. Юм бүхэн монголоос эхлэлтэй. Тэр заан ч гэсэн анх монголоос үүссэн. Цаашилбал мөсөн дотор хөлдүүгээрээ олдоно гэдэг чинь бас бидний шинж. Үүнийг нь хүртэл хөлдүүтээд дуурайчихаж.

Avatar

Очироо 2019-04-19 202.55.191.130

Ийм юм ярихаасаа одоо ичээчээ тэхүү. Гуйж байна. Битгий энэ сэтгэхүйгээрээ гадаад хүмүүстэй юм яриарай. Бурхан минь.

Avatar

Зочин 2019-04-19 202.131.244.210

Hahah jhn hoshin shogiin medremjtei baildaa

Avatar

Зочин 2019-04-19 176.59.141.125

Гадаадуудыг шутэхээ боль.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж